Манай компани нь 2006 оноос хойш газар тариалан болон газар тариалангийн тоног төхөөрөмжийн худалдаа засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2016 оноос Гадаад худалдааны чиглэлээр БНХАУ-ын SINOTRUK, XCMG, LGMG, TONLY, Weichai, Huigong Machinery Group Co.,Ltd зэрэг томоохон үйлдвэрүүдийн албан ёсны эрхтэйгээр Монгол Улсын Уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн салбарт Хүнд даацын авто машин, механизмын борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаат засвар, сэлбэг нийлүүлэлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. 6,000+ нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг өөрийн агуулахаар дамжуулах болон захиалгаар харилцагч нартаа нийлүүлэн үйлчилгээ үзүүлж байна. Манай хамт олон чанартай техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, баталгаат засвар, төлбөрт засвар үйлчилгээг цогцоор нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж “харилцагчийн сэтгэл ханамж”-г дээд зэргээр хангаж, цаашлаад Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ бүрэн дүүрэн оруулахаар нэгэн зорилгын дор хамтран ажиллаж байна.





